“Торгоны зам” олон улсын уралдааныг зохион байгуулагчид Баянхонгорт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-29 11:14:20

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам” олон улсын уралдааныг 7 дугаар сарын 1-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.


Уралдаан Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 13, 14-нд болох бөгөөд мөн үеэр аймаг орон нутгаа сурталчлах, нутгийн иргэдийн эдийн засгийг дэмжсэн томоохон үйл ажиллагаа болох юм. Энэ хүрээнд зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Оросын талаас холбогдох төлөөлөл энэ сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт ажиллалаа.


Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал болон холбогдох албаныхан хүлээн авч уулзан хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.


Энэхүү олон улсын авто раллиг 2009 оноос зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн уралдаан Монголын баруун аймгийн нутгаар дамжин Улаанбаатар хотод дуусна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад эх орноо сурталчлах боломж юм.


Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй орны 1000 гаруй төлөөлөл, 350 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцох юм.



Холбоотой мэдээ