ДУНДГОВЬ: Монгол бичгийн “Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдаанд 40 гаруй хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-19 10:58:50
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярыг угтан Дундговь аймгийн ЕБС-ийн суралцагчдын дунд монгол бичгийн “Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдаан өнөөдөр С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын санд эхэллээ.


Тус уралдааныг Сайнцагаан сумын ЗДТГ, Говийн ирээдүй цогцолбор сургууль, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сан хамтран зохион байгуулж байгаа ба уралдаанд  Луус, Дэрэн, Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Сайнцагаан сумын 40 гаруй хүүхэд оролцож байна.


Монголын үндэсний бичиг, түүх соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, үндэсний бичиг, үсгээр бахархах, сурч эзэмших хүсэл эрмэлзлийг төрүүлэхийн тулд зохион байгуулж буй тус уралдааныг гурван ангиллаар явуулж буй.

6-7 дугаар ангийн ангилалд 15, 8-9 дүгээр ангийн ангилалд 16, 10-12 дугаар ангийн ангилалд 10 хүүхэд бүртгүүлэн оролцож байгаа ба оролцогчид “Хүмүүн бичиг” сониноос нэг минутын уншлага хийнэ. Тиймээс оролцогч хүүхдүүд "Хүмүүн бичиг" сониныг уншиж бэлгэлээ хийж байна. 


“Тэргүүний хурдан уншигч” шалгаруулах уралдааныг аймгийн хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгуулж, сургуулиуд эхний шатны шалгаруулалтаас ангилал тус бүрд шалгарсан түргэн уншигч хүүхдүүдийг аймгийн уралдаанд оролцуулж байгаа юм. 











Холбоотой мэдээ