ТӨВ: “Богдхан уул” өдөрлөг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-12 19:48:30

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. “Богд хан уул” өдөрлөгийг энэ сарын 17-ны 14.00 цагаас Монгол туургатан театрт зохион байгуулна.

 

Тус өдөрлөгт зориулан Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, дунд, ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарласан байна.

 

Өдөрлөгөөр Зуунмод сумын иргэд, хүүхэд багачуудад Дэлхийн анхны дархан цаазат газрын нэг Богд хан уулын талаар мэдлэг олгож, уралдааны дүнг танилцуулах, сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэхээр төлөвлөжээ.

 

Энэхүү өдөрлөг нь шашин соёл, ан амьтныг хайрлах, байгаль орчныг хамгаалах ухамсар соёл төлөвшүүлэх зорилготой юм.

 

 

Холбоотой мэдээ