ДОРНОД: Мал төллөлт 4.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-12 12:08:26

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 1-нээс мал төллөлт жигдэрсэн, 4.3 хувьтай байна гэж ХХААГ-аас мэдээлэв. Тодруулбал, төллөвөл зохих 1.096.000 хээлтэгчээс 48 мянгай гаруй нь төллөжээ. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор мал төллөлт ноднин хавраас бага байна.


Дорнод аймаг жилийн эцэст 3.1 сая толгой мал тоолуулснаас 1.4 сая гаруй нь хээлтэгч байжээ. Нийт хээлтэгчийн 80-85 хувь нь төллөдөг.


Аймгийн ХХААГ-аас лхагва гараг бүрд сумдаас хаваржилтын мэдээ авч байна. Өнөөдрийн байдлаар малын хорогдол зогссон гэв. Өвөлжилт хүндэрснээр тус аймгийн хэмжээнд 284 мянган толгой мал хорогджээ. Булган, Баянтүмэн, Матад суманд хамгийн олон мал зүй бусаар хорогдсон дүн мэдээтэй байна.

Холбоотой мэдээ