Эйфелийн цамхгийг Олимпын цагаригаар чимнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-04-09 17:09:33

ПАРИС, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /France24/. Парисын Олимпын наадмын үеэр олимпын цагаригийг Эйфелийн цамхагт байрлуулна гэж уг цамхагтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг компани болон наадмыг зохион байгуулах хорооноос даваа гарагт мэдээлжээ.


Дэлхийн таван тив, спортын түгээмэл чанарыг бэлгэдсэн таван цагаригийг ойрын хэдэн долоо хоногийн дотор Эйфелийн цамхгийн Сена мөрөн рүү харсан талд суурилуулна гэж цамхгийг хариуцдаг “Sete компанийн захирал Жан-Франсуа Мартинс ярилаа.


Олимпын бэлгэ тэмдгийг 300 гаруй метр өндөр тус цамхаг дээр байрлуулна, цагаригуудыг нь цамхгийн нэг болон хоёрдугаар түвшний хооронд байрлуулна гэж “Ле Паризьен” сонинд бичжээ.


Олимпын наадам энэ оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сена мөрөнд зохион байгуулах урьд хожид үзэгдээгүй нээлтийн ёслолоор эхэлнэ.


Улс орноо төлөөлөн оролцох багууд наадмын эхэнд Цэнгэлдэх хүрээлэнд бус харин 500 мянга орчим үзэгчийн өмнө Сена мөрний дагуу завиар аялж, парадад оролцох юм.


Олимпын галт бамбарыг Луврын музейн өмнө байрлах Тюильри цэцэрлэгт хүрээлэнд байрлуулна.

Холбоотой мэдээ