ХӨВСГӨЛ: Гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38,3 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-28 08:30:48

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу хүчиндэх, амиа хорлох гэмт хэрэг нийт гэмт хэргийн 60 хувийг эзэлж байна.


Гэр бүлийн хүчирхийлэл, хэрүүл маргааны улмаас, гудамж талбай олон нийтийн газар, ахуйн хүрээнд нийт гэмт хэрэг, зөрчлийн 80 хувь, согтуугаар 70 хувь үйлдэгдэж байна.


Дээрх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Цагдаагийн газраас бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчилд Цагдаагийн газрын судалгааны баг дүн шинжилгээ хийж, өнгөрсөн онд 40 төрлийн хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүний үр дүнд гэмт хэрэг 28,8 хувиар, зөрчил 9,2 хувиар буурчээ.


Энэ он гарсаар аймгийн хэмжээнд 3061 зөрчил шалгаж, 2996 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38,3 хувиар буурсан үзүүлэлтэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Алтанцоож мэдээллээ.

 

Холбоотой мэдээ