Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэнгээ гоёж чадвал машинаар шагнуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 17:07:59

Ховд аймгийн Баруун бүсийн хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэн байгуулагдсан цагаасаа хойш хөл хөгжөөн тасраагүй, хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг болж чадсан юм.

Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр, ногоон чийглэг тохилог орчинг нэмэгдүүлэхээр  “Паркаа гоёцгооё” уралдааныг “Сандаг сан “ санаачлан  зарлажээ.

Уралдаан аймгийн сумд, албан байгууллага, ААН, ТББ өөрсдийн онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн байгууламжийг парк дотроо тохижуулж, сум, байгууллагуудаа ч сурталчлах зорилготой аж.

Уралдааныг энэ оны 09 дүгээр сарын 20 -ноос 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд зарлаад байна.  Паркаа гоёх уралдааныг “Сандаг сан” ТББ санаачлан, ивээн тэтгэж Мянган Угалзат ОНӨҮГ хамтран зохион байгуулна. Уралдааны шагналын сан 45,0 сая төгрөгийн бооцоотой. Шилдгийн шилдгээр шалгарсан сум,байгууллагыг 35 саяын “NISSAN MARCH” автомашинаар шагнах гэнэ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд