БАЯНХОНГОР: Дотоодын цэргийн нэгж байгуулж, ундны усны аюулгүй байдлыг хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-18 17:20:29

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын цэвэр усны хэрэглээг хангаж буй гурван усан санг хамгаалалтад авч ундны усны аюулгүй байдлыг хангах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталжээ.


Энэ хүрээнд Дотоодын цэргийн нэгжид цагдаа, зэвсэгт хүчин зэрэг төрийн тусгай албанаас хүний нөөц бүрдүүлж дөрөвдүгээр сарын 1-нд албан ёсоор хамгаалалтын ажлыг эхлүүлэхээр болсон байна.


Үндэсний аюулгүй байдлын Баянхонгор аймгийн зөвлөлийн мэдээ мэдээллээр хангах ажлын багаас тухайн асуудлаар аймгийн ИТХ-д мэдээлэл хийж, Засгийн газарт уламжилснаар энэхүү шийдвэр гарчээ.


Мөн аймгийн төвд барьж байгуулах Дулааны цахилгаан станц, Байдрагийн усан цахилгаан станцыг дотоодын цэргийн нэгж хамгаалалтад авахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ