Эмэгтэйчүүдийн 37.2 хувь нь удирдах албан тушаал хашиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-11 16:27:26

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт хүн амын тоо 2023 оны эцсийн байдлаар 3504741 хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн 50.7 хувь нь Улаанбаатар хотод, 49.3 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байгааг судалгаанд дурджээ.


Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна. Тэгвэл 2023 онд төрсөн нийт хүүхдийн 48.6 хувь эмэгтэй байжээ. Харин хамгийн өндөр настай эмэгтэй 120 настай бөгөөд өдгөө энх тунх амьдарч байгааг статистикийн судалгаа онцлов.


Эмэгтэйчүүдийн 37.2 хувь нь удирдах албан тушаал хашдаг бол 53.3 хувь нь хувиараа бизнес эрхэлж байна.

Холбоотой мэдээ