ХӨВСГӨЛ: З.Цэдэнсодном жилд 400 гаруй төл бойжуулж “Алтан төлийн эзэн” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-11 15:31:27

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын 9 дүгээр багийн малчин З.Цэдэнсодном мал аж ахуйн салбарт 40 гаруй жил тасралтгүй ажиллаж байна.


Тэрбээр 2016 онд аймгийн аварга, 2018 онд аймгийн хошой аварга малчин болсон байна. 




Энэ жил МҮОНР-ийн сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан, мал сүргийн чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулсан, шинэ залуу малчин бэлтгэж, малжуулсан зэрэг өмнөх шаардлагуудаас гадна мал сүргээ бэлчээрийн даацад тохируулсан малчинд олгодог “Алтан төлийн эзэн”-ээр тодорлоо.



Шагналыг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр нар гардуулан өглөө.

З.Цэдэнсодномынх жилд 400-410 төл хүлээн авч бойжуулж байна. 

Цаашид тооноос илүү чанарт анхаарна гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

Холбоотой мэдээ