"Формула-1"-ийн Саудын Арабын Гран-прид М.Ферстаппен түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-03-10 10:35:06

ЖИДДА, 2024 оны гуравдугаар сарын 10 /TASS/. “Формула 1” уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гараа буюу Саудын Арабын Гран-прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Верстаппен түрүүллээ.


Хоёрдугаар байрыг түүний багийн хамтрагч, Мексикийн нисгэгч Серхио Перез эзэлсэн бол гуравдугаар байрт Монакогийн авто уралдаанч, “Феррари” багийн Чарльз Леклер орсон байна. 


“Феррари” багийн испани нисгэгч Карлос Сайнц уралдааныг өнжлөө. Тэрбээр мухар олгой авахуулах мэс засалд оржээ. Түүний оронд 18 нас 305 хоногтойдоо “Формула 1”-д анхны гараагаа хийсэн Британийн авто уралдаанч Оливер Берман гарсан байна. Тус уралдаанд М.Ферстаппен (17 нас 166 хоног), "Астон Мартин" багийн гишүүн, Канадын нисгэгч Лэнс Стролл (18 нас 148 хоног) нар хамгийн залуудаа оролцож байсан юм.  


"Формула 1"-ийн дараагийн гараа гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Австралид болно.


Холбоотой мэдээ