СЭЛЭНГЭ: Үндэсний хэмжээнд зарлаж буй “Харилцан хүндэтгэе” сарын аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-04 18:00:45

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээнд “Харилцан хүндэтгэе” сарын аяныг эхлүүллээ.


“Харилцан хүндэтгэж, тэгш оролцоог хангая” уриатайгаар зохион байгуулж байгаа дээрх аяны хүрээнд өсвөр насны охид, хөвгүүдэд жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байх. Жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд олон нийтийг уриалж байгаа юм.

 

Аян жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10-т зааснаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах.

 

Мөн жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашлаад сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэхэд үндсэн зорилгоо чиглүүлж байгаа аж.

 

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ХНХЯ, ГХУСАЗЗ-тэй хамтран хэрэгжүүлж буй тус аян гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ