Dune киноны хоёрдугаар анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-04 17:35:06

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 4 /CNN/. Америкийн зохиолч Фрэнк Хербертийн шинжлэх ухааны уран зөгнөлт романаас сэдэвлэн бүтээсэн Dune” уран сайхны киноны хоёрдугаар анги болох Dune: Part Two кино нээлтээ хийсэн долоо хоногтоо дэлхийн зах зээлээс 178 сая ам.долларын орлого олсноор "Box Office"-ын жагсаалтыг тэргүүллээ.


Америкийн жүжигчин Тимоти Шаламе, Зендея нар гол дүрийг нь бүтээсэн тус кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 81.5 сая ам.долларын орлого олсноор энэ онд нээлтээ хийсэн кинонуудаас эхний долоо хоногтоо хамгийн их орлого олсон кино болжээ. Харин олон улсын зах зээлээс 97 сая ам.долларын орлого олсон байна.


Хойд Америкийн үзэгчдийн 48 хувь нь Imax болон бусад өргөн дэлгэцийн форматаар үзэхийг илүүд үзсэн бөгөөд Imax форматын тасалбарын борлуулалт 18.5 саяд хүрчээ. Franchise Entertainment Research” компанийн шинжээч Дэвид Гросс хэлэхдээ, шинжлэх ухааны уран зөгнөлт цувралын хувьд гайхалтай нээлт боллоо гэв. 2021 оны 10 дугаар сард нээлтээ хийж байсан Dune” кино нь АНУ, Канадын кинотеатруудаас эхний долоо хоногтоо 41 сая ам.долларын орлого олж байжээ. 

Холбоотой мэдээ