Цалин хөлсний бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааны үр дүнг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Хөдөлмөр, нийгмийн
зөвшлийн дагуу “Цалин хөлсний бүтцийн судалгаа”-г хоёр жил тутам зохион
байгуулж хэрэгжүүлж байхаар шийдвэрлэж, 2023 оны судалгааг үндэсний хэмжээнд хийжээ. Судалгааны зорилго
нь ажиллагчдын хөдөлмөрийн хөлс, түүний бүтцийн талаарх суурь судалгааны
мэдээллийг шинэчлэх, ААНБ-ын үйл ажиллагаа, ажиллагчдын хөдөлмөр эрхлэлт, ажлын
байр, тэдгээрт зарцуулж буй зардал, ажил олгогчоос олгож буй үндсэн болон нийт
цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ээлжийн амралтын цалин
зэргийг нарийвчлан судалж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон бусад цалин
хөлстэй холбогдох үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэлт гаргахад оршдог байна.
“Хөдөлмөрийн зах
зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн
чиг хандлага, богино хугацааны ажиллах хүчний эрэлтийн төлөв байдлын талаарх
мэдээллийг тодорхойлох зорилгоор жил бүр хийдэг. Энэ судалгаа нь Монгол Улсын
хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг тодорхойлон,
боловсрол сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр
гаргагчдад шаардлагатай мэдээллээр хангах, ажиллах хүчний эрэлтийн дунд
хугацааны болон хэтийн тооцоололд ашиглагдахуйц өгөгдөл гаргадгаараа ач
холбогдолтой.
Судалгааны үр дүнг
танилцуулахад, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар,
хэлтсүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сургалт, үнэлгээ, судалгааны
институтын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн
холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл байлаа.