ӨНӨӨДӨР: “Олуулаа олон төл аваръя” аяны талаар танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-28 06:55:29

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 28-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

11.00 цагт: Нийслэлийн иргэний танхимд "School Police" эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааны хэлэлцүүлэг болно. Утас: 8996-9665, 9411-3989.

“ЗМ” сонины  мэдээллийн төвд:

11.30 цагт: Албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээ QR кодын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэх талаар Соёлын өвийн өвлөн уламжлагч нараас мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Олуулаа клуб”-ээс зудад нэрвэгдсэн 21 аймгийн малчдад хаврын төлжилтийг даван туулахад туслах зорилготой “Олуулаа олон төл аваръя” аяны талаар танилцуулна.

-Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах "Мөнгөн мод" наадмын бүртгэл эхэллээ.

-Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан болно

-Өвөрхангай аймгийн Чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах болон Жүдо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болно. 


Холбоотой мэдээ