Хүний гартай адил робот гар зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-30 11:29:59

ТОКИО. /Kyodo/. Хүний гарын хөдөлгөөнийг маш нарийн дуурайж чаддаг зөөлөн гартай роботыг Японы нэгэн их сургуулийн судлаачид зохион бүтээжээ.

Зохион бүтээх ажлыг Кэйогийн их сургуулийн дэд профессор Такахиро Нозаки удирдсан байна. Гурван хуруугаараа нэг ширхэг төмсний чипсийг хугалахгүйгээр авч чадах робот гарыг нарийн технологи ашиглан зохион бүтээжээ.

Энэ гарыг ашиглан шугам хоолойг угсрах, ахмад настнуудыг асрах зэрэг олон ажлуудыг хийх боломжтой гэж судлаачид ярилаа. 

Судлаачдын баг тусгай зориулалтын ийм гарыг зохион бүтээхээр 10 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа юм. Шинэ технологийг ирэх оноос нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ