Байер Леверкузен клуб Байерн Мюнхены амжилтыг давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-02-24 12:23:40

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 24 /championat/. “Байер Леверкузен” клуб Германы Бундеслигийн 23-р тойргийн сүүлийн тоглолтод “Майнц”-ыг (2:1) хожсоноор 2019-2020 оны улиралд 32 тоглолтод дараалан хожигдоогүй “Байерн Мюнхен” багийн амжилтыг давлаа. 


“Майнц”-тай хийсэн тоглолт нь тус багийн хувьд энэ улиралд хожигдол хүлээгээгүй 33 дахь тоглолт болсон тухай “Opta Sports”  олон нийтийн X сүлжээнд мэдээлсэн байна. Энэ улиралд “Байер” 29 хожиж, дөрвөн удаа тэнцжээ.


Германы аварга шалгаруулах тэмцээний 23 тойргийн дараагаар “Байер” 61 оноотой нэгдүгээрт бичигдэж, "Байерн"-аас 11 оноогоор түрүүлж байгаа ч Мюнхений клубт нэг тоглолт бий.


Бундеслигийн дараагийн тойрогт “Байер” “Кёльн”-тэй учраа таарна. Тоглолт гуравдугаар сарын 3-ны өдөр болно.

Холбоотой мэдээ