Багш, шавь хоёр ой тогтоолтын төрлөөр Гиннесийн амжилт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-02-20 17:54:38

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар, түүний шавь С.Чингим нар Гиннесийн дээд амжилтын эзэд болжээ.


Ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт /23 үе/, Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт /25 үе/-ыг алдаагүй санажээ. Даралт тус бүрийн хооронд ердөө 5 секунд ба энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг тэд ийн амжилттай гүйцэтгэсэн байна.


Оюуны Спортын Менежмент болон Монголын Оюун ухааны академи хамтран оюун сэтгэхүй хөгжүүлэх “Хуруундай” хөтөлбөрт хамрагдаж буй суралцагчдын дунд “HUMAN CALCULATOR-WINTER 2024” тэмцээнийг 2024 оны 2 дугаар сарын 4-нд зохион байгуулсан. Тус тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн гэрээт салбарууд, БНСУ дахь салбар, хөтөлбөр хэрэгжүүлэгч Язгуур сургуулийн сурагчдаас бүрдсэн нийт 440 суралцагч 2 насны ангилалд түргэн бодолтын дөрвөн төрлөөр өрсөлджээ.

Холбоотой мэдээ