Хадлан тэжээл бэлтгэл 50 хувьтай байна

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 16:13:59

Хөвсгөл аймгийн хэмжээнд малчид иргэд 167 мянган тн өвс, 13 мянган тн давс хужир, 366 тн гар тэжээл бэлтгэхээс  малчид иргэдийн хүчээр 83,7 тн өвс, 69 тн гар тэжээл, давс хужир 1623 тн,  ногоон тэжээл 42 тн үйлдвэрийн тэжээл 10 тн-ыг бэлтгээд байгаа бөгөөд хадлан бэлтгэл 50 хувьтай байна.

Харин сумын нөөцөд сум бүр  100 тн өвс, 30 тн гар тэжээл бэлтгэхээс  556 тн өвс, тэжээл 22 тн бэлтгэж сумын нөөц 24 хувьтай байна. Малчид худалдан борлуулахаар 78 тн өвсийг нөөцөлсөн ба Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр сум хадлан тэжээлийг бүрэн бэлтгэсэн бол Цагааннуур сум газрын гарц муу байсны улмаас 5,4 хувийн биелэлттэй буюу хамгийн бага хадлан тэжээлийг бэлтгэжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд