Орхон аймгийн “Номын төв” 30 мянган номын фондтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-29 09:30:11
oyuka_hu@yahoo.com

Монгол Улсад орчин цагийн Номын сан үүсч хөгжсөний 95, Орхон аймгийн Номын төв байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн баярыг тохиолдуулан Орхон аймгийн “Номын төв”  баярын хурал зохион байгууллаа.

Анх 1976 онд Геологичдын тосгон буюу одоогийн Баянцагаан багт “Найрамдал” номын сан 4 хүний орон тоотойгоор байгуулагдсан нь Орхон аймгийн “Номын төв”-ийн суурь  болсон юм. Өдгөө аймгийн Номын төв 22 хүний орон тоотой. Гучин мянган номын фондтой. Тус төв Нийтийн, Хүүхдийн, Тогтмол хэвлэлийн, Гадаад хэлний уншлагын танхим, Гэр бүл болон Гэрээр ном олгох танхимаар дамжуулж иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Жилд давхардсан тоогоор 80-90 мянган иргэнд 130-140 мянган ном олгодог байна. 

Баярын хурлын үеэр тус төвийн дарга А.Уранчимэг хэлэхдээ, “Мэдээлэл, мэдлэгт тулгуурлан өнөөгийн нийгмийн амьдралд нийцүүлж Номын төвийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлж олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн номын сантай болох нь бидний зорилт юм” хэмээн онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ