ӨНӨӨДӨР: Ногоон эдийн засгийн уулзалт хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-05 06:23:29

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 5-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

80.30 цагт: “Пума империал” зочид буудалд: “Green Economy” Ногоон эдийн засаг уулзалт “Тогтвортой хөгжил ба сэргээгдэх эрчим хүч” сэдвээр болно.

10.00 цагт: Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.

11.00 цагт: Гаалийн ерөнхий газрын гадаа иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

10.30 цагт:  ИЗНН хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.00 цагт: “Залуучууд ирээдүйгээ хамгаална” сэдвээр Өмнөговь аймгийн залуучуудаас орон нутагт ИТХ-ын төлөөлөгч нар газар, тендер, нүүрсний асуудалд холбогдож байгаа талаар баримтаар мэдээлнэ.

11.40 цагт: Монгол бахархал давалгаа өрнүүлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөс Дондогдулам хатны 150 жилийн ойд зориулсан уриалга гаргах тухай мэдээлнэ.

12.00 цагт: АН-ын гишүүдээс мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ. 

14.00 цагт: Офицерын ордонд: 1924 онд “Ардын цэрэг” нэрээр уншигч түмэнд анхлан хүрсэн “Улаан од” нэрээрээ түмэндээ алдаршсан одоогийн “Соёмбо” сонины 100 ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.

15.00 цагт: “Интерном”-д: 5-аас дээш насны хүүхдэд зориулсан, монгол дуутай төгөлдөр хуурын номын нээлт болно

-Богд хааны ордон музейд: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн гарч байна.

-Өмнөговь аймагт ажиллаж буй салбар салбарын “Инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.


 

Холбоотой мэдээ