Эрүүл мэндийн байгууллага нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 15:34:19

Монголын Улаан Загалмайн нийгэмлэг Австралийн Ротари клуб хамтран Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, алслагдсан Цэцэрлэг суманд нэн шаардлагатай бактериологийн 3 хаалгатай хөргөгч, зөөврийн рентгэн аппарат, зөөврийн даралтны аппарат, бөөрний аппарат  болон бусад дагалдах хэрэгсэл зэргийг Улаан загалмайн шугамаар хүргүүллээ.

Эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн замын зардлыг Аспайр маннинг компани хариуцан авчирч Нэгдсэн эмнэлэгийн хамт олонд хүлээлгэн өглөө. Зарим тоног төхөөрөмжүүд нь Австрали улсад ашиглагдаж байсан учраас тодорхой мэргэжлийн байгууллагуудад шинжилгээнд оруулж зөвшөөрлийг нь авсны дараа эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглана гэдгийг Нэгдсэн эмнэлэгийн дарга С.Чагнаадорж онцолж байв.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд