ТӨВ: Түрээсийн орон сууц хөтөлбөрт 54 айл хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Зуунмод хотод барьсан “Төв Цогт Өлзийт" ХХК-ийн 40 айлын “Аз жаргалын өргөө” орон сууцны барилгыг энэ сарын 27-ны өдөр ашиглалтад оруулав. Уг барилгаас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмын болзлыг хангасан 19 өрхөд түрээсийн орон сууц хүлээлгэн өглөө.
Төв аймгийн хэмжээнд “Түрээсийн орон сууц”-ны санг хоёр эх үүсвэрээс бүрдүүлж байгаа аж.
Тодруулбал, Дэд бүтцийг нь шийдсэн газарт орон сууц барьсан аж ахуй нэгжээс орон сууцны нийт талбайн 2 хувийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэн авах,
Мөн
орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон сууц авах гэсэн хоёр эх
үүсвэрээс орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг
бүрдүүлж
байна.
Аймгийн хэмжээнд 2019-2023 онд нийт 2397 мкв талбай бүхий 1-2 өрөө 54 айл түрээсийн орон сууцанд хамрагджээ.
Төв
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар тогтоолоор” Түрээсийн орон
сууц”-ны сан бүрдүүлж зорилтот бүлгийн болон төрийн байгууллагад ажилладаг
иргэдийг орон сууцаар хангах журмыг баталсан байна.