Усны аюулгүй байдлыг хангах технологийг Өмнөговьд нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬУсны аюулгүй байдлыг хангах технологийг Өмнөговьд нэвтрүүлэхээр болж байна.
Ундны усыг сүүлийн үеийн технологи бүхий аюулгүй найдвартай, өртөг багатай, автомат тунагчтай төхөөрөмжөөр халдваргүйжүүлэх туршлагыг Өмнөговь аймагт нэвтрүүлэх зорилготой үзүүлэх сургалт зохион байгууллаа. ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан тус сургалтанд Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Архангай, Өмнөговь гэсэн аймгуудын төлөөлөл 40 гаруй хүн хамрагдсан байна.
Усны аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, энэ чиглэлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа зэрэг чухал сэдвүүдийг хөндөж ярилцсанаас гадна зарим байгууллага дээр очиж туршлага солилцлоо.
Өмнөговь аймаг эрдэсжилт ихтэй устай аймгийн тоонд ордог ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн