АРХАНГАЙ: Сайхан дээл хувцастай иргэдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-01-13 21:10:34

Эрдэнэбулган, 2024 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Winterlandфестивалийн нэгэн үзүүштэй үйл ажиллагаа нь өвлийн улирлын хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай эрэгтэй, эмэгтэй болон гэр бүлийг шалгаруулах тэмцээн байлаа.


Монголчууд эрт дээр үеэс малын болон ангийн үс, арьс, гоё ганган торго, хоргойгоор өвлийн дулаан хувцас урлаж, амьдрал ахуй, уламжлалт баяр ёслолд өмсөж ирсэн уламжлалтай. Энэхүү “Өвлийн гоёл” тэмцээн нь нүүдэлчдийн хувцасны соёлыг харуулах зорилготой юм.


Тус тэмцээнд нарийн ур ухаан, чимхлүүр хийц шаардсан үндэсний өвөрмөц онцлогтой дулаан хувцас өмссөн 30 гаруй залуус оролцлоо.


Оролцогч эрэгтэйчүүдээс М.Энх-Амгалан, эмэгтэйчүүдээс Д.Даваамаа нар хамгийн сайхан дээл хувцастайгаар байсан бол сайхан дээлтэй гэр бүлийн хосоор Ихтамир сумын иргэн О.Энхбаяр, О.Отгонбаяр нар шалгарлаа.  

Холбоотой мэдээ