ХӨВСГӨЛ: Иргэд орон нутагтаа эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-09 10:45:20

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт өнгөрсөн онд урологийн уян дурангийн 8 мэс засал хийсэн байна.


Мөн ходоодны хорт хавдрыг дурангийн аргаар авах, гэдэс залгах мэс заслыг Солонгос Улсын Сөүл эмнэлгийн зөвлөх эмч нартай цахимаар холбогдон амжилттай хийсэн байна.


Үүний үр дүнд Хөвсгөл аймгийн иргэд орон нутагтаа нарийн мэргэжлийн тусламж авч, Улаанбаатар хотод шатлалын тусламжид шилжүүлэх үйлчлүүлэгчийн тоо буурсан байна.


Сумын эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Цагаан-Уул, Шинэ-Идэр суманд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран мухар олгойн яаралтай хагалгааг хийх боломжтой болжээ.

 

Холбоотой мэдээ