БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл сумын 3 дугаар баг аймагтаа хамгийн олон адуутай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-02 15:28:45

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор Баян-Өлгий аймаг 2 сая 46 мянган толгой мал тоолуулсан.


Нийт малын 5,6 хувь буюу 115.8 мянга нь адуу юм. Энэ нь өнгөрсөн оныхоос 912 толгойгоор буурсан үзүүлэлт аж.


Адууны тоогоор Ногооннуур сум аймагтаа тэргүүлж байна. Тус сум нийтдээ 14186 толгой адуу тоолуулжээ. Үүний дараа 13169 толгой адуутай Цэнгэл сум, 10405 толгой адуутай Дэлүүн, 10135 адуутай Алтай, 10059 адуутай Улаанхус сум тус тус орсон.  Харин Өлгий сум хамгийн цөөн буюу 4087 адуутай.


Багуудын хувьд Цэнгэл сумын 3 дугаар баг 2.6 мянган толгой адуутайгаар тэргүүлсэн бол 2.4 мянган адуутай Ногооннуур сумын 3 дугаар баг, 2.3 мянган адуутай Сагсай сумын 3 дугаар баг тус тус удаалсан аж.  

Холбоотой мэдээ