᠌ӨМНӨГОВЬ: "Эрүүл элэг" хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-22 13:15:00

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд "Эрүүл элэг" хөтөлбөрийн хүрээнд зорилтот насны хүн амын 74.5 хувь буюу 14522 хүнийг элэгний хавдрын эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамруулжээ.

 

Тэдгээрээс С вирустэй 0.78 хувь буюу 166, В вирустэй 1.55 хувь буюу 230 иргэнийг эрт илрүүлж эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжүүлж, эмчлэн эрүүлжүүлжээ.


 

Элэгний В вирусний эсрэг сайн дурын дархлаажуулалтад 1321, элэгний В, С, Д вирусний идэвхжил тоолох шинжилгээнд 126 иргэнийг тус тус нэмж хамруулан, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ.

 

Цаашид Өмнөговь аймгийн хэмжээнд элэгний В, С, Д вирус тоолох лабораторийн шинжилгээг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Энэхүү элэгний В, С, Д вирус тоолох лаборатори  2024 оны нэгдүгээр улирлаас үйл ажиллагаагаа эхлүүлж, эрт илрүүлгийн оношилгоог орон нутаг түргэн шуурхай хийх нөхцөл боломжоор хангагдана хэмээн албаныхан мэдээллээ.  

Холбоотой мэдээ