ӨВӨРХАНГАЙ: Нийт сургуулийн 90 хувьд төрөлжсөн кабинет байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-12-20 12:23:58

Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулиудыг шаардлагатай кабинет, лаборатори, цахим тоног төхөөрөмжөөр шат дараатай хангаж байна.


Өвөрхангай аймаг ерөнхий боловсролын 32 сургуультай. Энэ жилийн байдлаар нийт сургуулийн 90 хувь нь төрөлжсөн кабинеттай болж хичээл, сургалтын үйл ажиллагааг кабинетын системээр явуулж байгаа юм. Сүүлийн гурван жилд орон нутгийн төсвийн 470 гаруй сая төгрөгөөр хими, биологи, физик, технологийн 62 иж бүрэн кабинетыг байгуулжээ.


Төрөлжсөн кабинет байгуулах нь ерөнхий боловсролын сургуулиудын бие даасан байдлыг хангах, сурлагын чанарыг ахиулж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх сайн талтай аж. 

Холбоотой мэдээ