ӨВӨРХАНГАЙ: Малчид өвлийн хүйтэнд отор нүүдэл хийх нөхцөл үүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өвөрхангай
аймагт энэ жил хонин толгойд шилжүүлснээр 7.6 сая толгой мал өвөлжиж байна.
Өнөөдрийн байдлаар Өвөрхангай аймгийн Баянгол, Төгрөг, Гучин-Ус суманд Өмнөговь аймгийн Булган, Мандал-Овоо, Сэврэй сумаас 69 өрхийн 49.1 мянган мал, Гучин-Ус, Баруунбаян-Улаан суманд Баянхонгор аймгийн Богд, Баянлиг сумаас 16 өрхийн 7.6 мянган толгой мал отор нүүдэл хийж иржээ.
Тус аймгаас 154 малчин өрх 50 мянга гаруй малтайгаар бусад 14 аймгийн 31 суманд отроор
өвөлжиж байгаа юм. Тэдгээрийн тал хувь нь өнгөрсөн жилүүдэд отроор яваад нутаг
буцаагүй айл өрхүүд аж. Мөн аймаг дотроо
96 өрх 42 мянган толгой малтайгаар сум сэлгэн оторлосон.
Өнөөдрийн
байдлаар аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй, хангайн бүсэд 30-100 см зузаан
цас тогтсон учраас малчид цас багатай нутаг руу отор нүүдэл хийх нөхцөл байдал
үүсэж байгаа аж. Үүнд аймгаас зохицуулалт хийж, хүн хүч багатай зарим малчин
өрхүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр нарийвчилсан судалгааг гаргаж байна.