СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд шөнөдөө -34-39 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-17 14:45:42

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө -34-39 градус хүрч хүйтрэхийг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -30-35 градус, өдөртөө -23-28 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -30-32 градус, өдөртөө -23-25 градус хүйтэн байна.

 

12 дугаар сарын 19-23-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с байна. Агаарын температур шөнөдөө -34-39 градус, өдөртөө -22-27 градус хүйтэн байна.

 

Хугацааны сүүлчээр дулаарна.   

Холбоотой мэдээ