А.Чадраабал АНУ-д бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-07 14:25:22

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Зураач А.Чадраабал Humankind-New horizons: A voyage through time and space нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ АНУ-д дахин гаргажээ. 


Калифорни мужийн Лос-Анжелес хотын Таг” галерейд өчигдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн 2024 оны нэгдүгээр сарын 4-нийг хүртэл олны хүртээл болох юм.


Үзэсгэлэнд  хүн төрөлхтний оюун санааны философи үзэл, хүний амьдралын оршин байх, хүрээлэн буй орчлон ертөнцийн сав шим хүч энерги, шинжлэх ухааны одоо цагийн хувьсал, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг агуулгатай 20 гаруй тосон болон холимог техникээр бүтээсэн уран зургийг дэлгэсэн байна.


Түүний хувьд энэ онд АНУ-ын хоёр хотод бие даасан үзэсгэлэнгээ дэлгэснээс гадна Австри, Герман, Францад болсон олон улсын  хамтарсан үзэсгэлэнд уран бүтээлээрээ оролцож, Монголын дүрслэх урлагийг сурталчилж байгаа юм.


Дашрамд дурдахад, тэрбээр аавынхаа хамт Канадын “Veloo foundation” байгууллагын дэмжлэгээр “Humankind” сайн үйлсийн үзэсгэлэнгээ “Монгол арт галерей”-д зохион байгуулж байгаа билээ.




Холбоотой мэдээ