“Баавгайн хөндий” Монголд нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Францын “ARTE TV”-ийн найруулагч Хамид Сардар найруулж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн “Баавгайн хөндий” баримтат кино энэ сарын 8-нд Шангрила дахь “Өргөө” кино театрын салбарт нээлтээ хийх гэж байна.
Дэлхийн уушги болсон таван тивийн онгон зэрлэг байгаль, ойн санг хүн
төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль
хамгаалагчдын амьдралаар бүтээсэн уг киноны гол үзэл санаа нь уур амьсгалийн
өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлсэн юм.
Мөн хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалд анхаарлаа
хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэжээ.
“Баавгайн хөндий” баримтат кино нь олон улсын фестиваль, наадмуудаас 20
шагнал авсан бүтээл юм.
Холбоотой мэдээ

