Л.Сосорбарам Токиогийн Их дуулгын хүрэл медаль авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ 
                                                                    Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Tokyo Grand Slam 2023" тэмцээний сүүлийн өдрийн шигшээ барилдааны эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр
Португалын Иоана Диогог ялсан ч Израйлын Гефен Примод ялагдсанаар манай
тамирчин дагах барилдаан хийх болж АНЭУ-ын бөх Б.Хорлоодойг ялснаар хүрэл
медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. 
Медалийн
төлөө Унгарын тамирчин Река Паппыг үндсэн цагт цэвэр ялж оны сүүлийн
"Grand Slam" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    