СҮХБААТАР: ИТХ-ын 21 дүгээр хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-12-04 10:48:26

Баруун-Урт 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 21 дүгээр хуралдаан 72,7 хувийн ирцтэй эхэллээ. Уг хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэх бөгөөд аймгийн Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэж, 2024 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.


Хуралдааны эхэнд аймгийн Засаг дарга М.Идэрбат бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тэрбээр илтгэлийнхээ өмнө, засаглалын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулан мөрдөж ажилласнаар гурван жилийн хугацаа өнгөрч байна. Улс орон нутгийн эдийн засгийн хувь хүнд нөхцөлд байсан ч аймгийн Засаг дарга, Тамгын газар орон нутгийн нөөц боломжийг дайчилж, аль болох бага зардлаар төрөөс иргэн бүрд үзүүлэх үйлилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан гэдгээ онцлов.


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 431 зорилт ажил, арга хэмжээний биелэлтийг тооцоход 100 хувь хэрэгжсэн 334, тодорхой үр дүнд хүрсэн 48, эрчимжүүлэх шаардлагатай 38, хэрэгжээгүй ес, хугацаа нь болоогүй хоёр ажил байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл  87,8 хувьтай байна.


Энэ онд Сүхбаатар аймаг улсын төсвийн 78,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 26, орон нутгийн төсвийн 48,8 тэрбум төгрөгөөр 120 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Холбоотой мэдээ