ОРХОН: Ирэх онд Орхон аймаг авто замаа шинэчлэхэд 50 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-01 14:12:35
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 1/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаанаар Орхон аймгийн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж батална.


Монгол Улсын 2024 оны төсвийг батлахдаа Орхон аймгийн суурь орлогыг улсын төсөвт 250,1 тэрбум төгрөгөөр баталсан. Улсын төсөвт тэгшитгэн төвлөрүүлэх дүнг 179,6 тэрбум, төрийн 39 байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин, үйл ажиллагааны зардалд 41 тэрбум төгрөг байхаар баталсан. Үүний дагуу орон нутгийн ирэх оны төсвийг ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр хэлэлцэнэ. Орхон аймаг ирэх онд эрүүл мэндийн салбарт 2,5 тэрбум төгрөг буюу орон нутгийн төсвийн гурван хувь, боловсролын салбарт 6,5 тэрбум төгрөг буюу долоон хувь, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд 4,2 тэрбум төгрөг буюу дөрвөн хувийг зарцуулна.


Үүн дээр нэмж ирэх онд Орхон аймаг дэд бүтэц, авто замаа сайжруулахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 50 тэрбум төгрөг зарцуулна. 

Холбоотой мэдээ