ЭЕШ зохион байгуулах байршлууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-12-01 12:09:24

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. 2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 10.00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдана.


Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын Үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйг зохион байгуулагчид анхаарууллаа.

 








Холбоотой мэдээ