Польшийн хөгжөөн дэмжигчид Англид үймээн дэгдээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-01 12:07:40

МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /RIA Novosti/.  Английн “Астон Вилла” багтай хийх Европын лигийн тоглолтын өмнө Польшийн “Легия” хөл бөмбөгийн клубийн хөгжөөн дэмжигчид үймээн дэгдээсэн талаар “Daily Mail” мэдээлжээ.


Эх сурвалжийн ярьснаарзочин багийн хөгжөөн дэмжигчдэд олгодог тасалбарын тоог цагдаагийн байгууллагын зөвлөмжийн дагуу 890 болгон цөөрүүлсэнд Польшийн фанатууд дургүйцжээ. Европын хөл бөмбөгийн холбооны (УЕФA) дүрмийн дагуу Астон Вилла цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын 5 хувьтай тэнцэх 2100 ширхэг тасалбарыг зочин багийн хөгжөөн дэмжигчдэд олгох ёстой ажээ.


“Легия” багийн албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, УЕФА-гийн клубүүдийн хооронд хийсэн гэрээний дагуу "Астон Вилла" 1700 тасалбар өгөх ёстой байсан боловч ердөө 890 тасалбар авах боломжтой гэж британичууд 11 дүгээр сарын 2-нд мэдэгдсэн байна. Үүний дараа Легия” клуб Астон Вилла”-тай хэлэлцээ хийхийг оролдсон ч тохиролцоонд хүрч чадаагүй ажээ.


Бирмингем хотын "Астон Вилла" цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо Польшийн хөгжөөн дэмжигчдийг журамлах гэж оролдох үед гурван цагдаа гэмтжээ. Үүний дараа польшуудыг цэнгэлдэх хүрээлэнд оруулахгүй гэж Английн клуб олон нийтийн X сүлжээн дэх цахим хуудсандаа мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ