Манай улс газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонн нөөцтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-29 11:51:21

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улс газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тоннын нөөцтэй. Нийт зургаан орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг юм.


Энэ эрдсийн баялгаараа манайд улс дэлхийд эхний 15-д ордог бөгөөд эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатайг “Эрдэнэс Монгол” компани мэдээлэв. Үүнд:

-Улаандөлийн 124.78 тоннын орд,

-Халзанбүрэгтэйн 1.511.6 мянган тоннын орд,

-Мушгиа худагийн 365.1 мянган тоннын орд

-Хотгорын 1,213.7 мянган тоннын нөөцтэй орд

-Цагаан чулуутын 274.55 тоннын орд,

-Лугийн голын 14.5 мянган тоннын орд тус тус багтаж байна.


Тэр дундаа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгээд байна. Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт маш чухал нэмэртэй бөгөөд хүдрийн баяжмал гаргаж авах, элемент тус бүрээр нь салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардлагатай аж.

 

Холбоотой мэдээ