“Утгын чимэг-2023” наадам Дорнод аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-29 11:46:15

Улаанбаатар,  2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Утгын чимэг-2023” наадмын энэ жилийн шилдгүүдийг Дорнод аймгийн Чойбалсан хотод шалгаруулах тов гарчээ. Ирэх сарын 10-нд болох тус наадмыг Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулж буйгаараа онцлогтой.


Тэгвэл дараагийн шатанд шалгарч Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаас өгүүллэгээ уншуулах шилдэг 11 зохиолчийн бүтээлийг зарлалаа.


Хоёрдугаар шатанд өгүүллэг нь шалгарсан зохиолчдыг танилцуулъя.

1.      Бидэрийн Баярсайхан

2.      Түмэнбаярын Бум-Эрдэнэ

3.      Эрхэмбаярын Бүрэнтөгс /БНХАУ- ӨМӨЗО/

4.      Бямбажавын Ганбаатар

5.      Цэвэгжавын Ганболд

6.      Дугарсүрэнгийн Гүн-Үйлс

7.      Балжирын Догмид

8.      Дамдины Жамъян

9.      Долгорын Цэнджав

10.  Мулцангийн Уянсүх

11.  Магваны Эрдэнэбат


Анх 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохиож байсан эл наадам 1993 онд “Утгын чимэг” болж өнөөг хүртэл 27 дахь удаагаа болох гэж байгаа нь энэ. 

Холбоотой мэдээ