“Хайрын виз”-ийг 12 мянган сурагчид хүргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-27 11:26:25

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас санаачлан зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” уянгын драмын жүжгийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнханд зориулан тогложээ.


Нийт 10 удаагийн тоглолтоор Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багануур дүүргийн ахлах ангийн 12 мянган сурагчид үзсэн байна. Соёлын эрхийн бичгээр дамжуулан соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах шинэ арга зүйг нэвтрүүлэх тандалт судалгааны ажлын хүрээнд энэхүү жүжгийг олны хүртээл болгосон нь энэ.


Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар өрнөдөг эл жүжгийг өдгөөгөөс 17 жилийн өмнө буюу 2006 онд тайзнаа анх амилуулж байсан юм. 

Холбоотой мэдээ