Т.Свифт Рио-де-Жанейрогийн тоглолтоо хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-19 12:26:17

РИО-ДЕ-ЖАНЕЙРО,  2023 оны арваннэгдүгээр сарын 19 /ВВС/. Шүтэн бишрэгч нь нас барсан тул Тейлор Свифт Рио-де-Жанейро хотноо бямба гарагт хийхээр төлөвлөсөн тоглолтоо хойшлуулжээ.


Түүний "Эрас" аялан тоглолтыг үзэх гэсэн хүмүүсийн тоо рекорд амжилтыг эвдэж байгаа бөгөөд олон мянган хүн аль хэдийнэ тус хотын цэнгэлдэх хүрээлэнд удаан хугацаагаар хүлээж байлаа.


Бразилд урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй их халуун болж, өнгөрсөн баасан гарагт Риод агаарын температур цельсийн +39.1 хэмд хүрсэн тул хотын захиргаанаас сэрэмжлүүлэг гаргажээ.


"Миний шүтэн бишрэгчид, хамтран ажиллаж буй багийнхны аюулгүй байдал эн тэргүүнд тавигдах ёстой. Ийм явдал тохиолдсонд гүнээ эмгэнэж байна" гэж Т.Свифт Инстаграм хуудсандаа бичжээ. 



Тоглолтыг зохион байгуулагчдын ярьснаар, цэнгэлдэх хүрээлэнд тоглолт эхлэхийг хүлээж байсан 23 настай Ана Клара Беневидес Мачадо-гийн бие гэнэт муудсан тул түргэн тусламж дууджээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч нэг цагийн дараа нас барсан байна. Нас баралтын шалтгаан нь зүрх-амсьгалын замын цочмог дутагдал гэж оношилсон тухай Бразилын Fohla De Sao Paolo сонинд бичжээ. 


Америкийн поп одын тоглолт Рио-де-Жанейрод даваа гарагт  болно.


 

 

 

Холбоотой мэдээ