Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайтын замд ослын 64 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-21 19:27:03

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт буй Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэлх 239 км замд 40 -н аж ахуйн нэгжийн 3178 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна гэсэн мэдээтэй байгаа юм.

Хэдийгээр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэл хатуу хучилттай замтай ч замын эвдрэл, гэмтэл их байгаа юм. Мөн нэг замтай учраас авто тээврийн осол их гарч байгаа ажээ. Өнгөрсөн сард ослын шинжтэй 64 дуудлагыг Цогтцэций сумын замын цагдаагийн хэсэгт ирсэн байна.

Тус замын цагдаагийн хэсэг нь нийт 8 албан хаагчтайгаар хяналт тавьж байна.

Тус сумын нутаг дахь Ухаа худаг, Тавантолгойн ордоос урд хөрш рүү нүүрс тээвэрлэлт ихсэж байгаа билээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ