ДОРНОД: 400 гаруй жилийн настай нарс мод

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-06 16:40:28

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баян-Уул суманд 400 гаруй жилийн настай нарс мод бий. Одоогоор энэхүү нарс модыг Монголын хамгийн том нарс мод гэж тэмдэглэжээ.  


Энэхүү аварга мод Онон голын хөвөөнд, Баянханы энгэрт оршдог. Маш олон салаа мөчиртэй, оройг нь харъя хэмээн толгой өргөвөл малгай унам, дөрвөн хүн гараа алдлан тэврээд ч чүү чай хүрдэг гэнэ.


Нарс нь мөнх ногоон, нүд булаам сайхан мод юм. Ихэнхдээ 20-35 м, зарим тохиолдолд 50 м хүртэл өндөр ургадаг. Дунджаар 100-1000 жил насалдаг. Залуу нарсны орой хэлбэр нь гоёмсог конус хэлбэртэй байдаг бол хөгшрөх тусмаа үзүүр нь өргөн дугуй зонтик хэлбэртэй харагддаг. 


Холбоотой мэдээ