Сонгинохайрхан дүүрэгт ангилан ялгах хогийн сав байршуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүрэг хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орчны бохирдлыг бууруулах, хөрсөнд дарж булагдах хогийн хэмжээг багасгах зорилгоор хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж.
Тус дүүрэг II болон III хороонд 2021 оноос эхлэн 500 айлын хогийг ангилан ялгаж авах зориулалтын савыг байршуулан хуваарийн дагуу тээвэрлэн авдаг байсан. Тэгвэл үүний үргэлжлэл болох дүүргийн дөрвөн бүсэд дахивар авах цэгийг байгуулсан нь энэ.
Үр дүнд нь аж
ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн ангилсан дахивар нөөцийг дахин ашиглах,
дахин боловсруулах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Өнөөдрийн хувьд
дүүргийн төсвийн санхүүжилтээр Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах
стандартын жишиг хогийн савыг 43 хороо тус бүрд нийт 129 ширхгийг гардуулсан
байна. Ингэснээр иргэд хогоо ангилан ялгах дадал хэвшилд суралцах, хөрсөнд дарж
булагдах хогийн хэмжээг бууруулах зорилготой.