Бичил бизнес дэмжих төсөлд 113 сая төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-21 10:21:57

Дорноговь аймгийн хэмжээнд “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт 12 сумын 90 төсөлд 113,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгосон байна.

Тус аймагт өрхийн газар тариалан эрхэлдэг хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний үр дүн хэмээн албаны хүн өгүүлэв.

Тус аймагт энэ жил аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалахаар зорилтод бүлгийн 35 иргэн хамрагдаж 5 га газарт төмс, манжин, сонгино, тарвас, чинжүү, помидор, огурцы, лууван зэрэг нарийн ногоо тариалжээ.

Газар тариаланд зориулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 тн-ны ёмкость, 3 га газрыг хашаажуулах, худаг гаргах, талбайд усалгааны хоолой суурилуулах, 380 вт-ын өндөр хүчдэлийн шугам татах зэрэг ажлуудыг зохион байгуулж холбогдох санхүүжилтийг зарцуулсан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ