СҮХБААТАР: Алдарт улаан морины баримлыг нутагтаа заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-25 09:30:58

Баруун-Урт 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн шагналт, зураач, уран бүтээлч М.Эрдэнэбилэг алдарт улаан морины баримлаа нутагтаа заллаа.

 

Сүхбаатар аймгаас төрсөн сод уран бүтээлчдийн нэг бол Монхорын Эрдэнэбаяр хэмээх зураач юм. Морийг уран бүтээлийнхээ гол сэдэв болгож, дэлхийг гайхашруулсаар дархлагдаж чадсан данстай уран бүтээлч билээ. Түүний үнэт бүтээл болох улаан морь аян замд яваа ард олныхоо мэлмий, оюуныг баясгахаар намрын адаг сарын шинийн наймны билэгт сайн өдөр нутгийн зүг давхин ирлээ. Тэрбээр өөрийн уг бүтээлээ Хэнтий аймгаас Мөнххаан сум явах замд ийн байрлуулжээ. Үүнд төсвийн хөрөнгө огт зарцуулаагүй, уран бүтээлчийн өөрийн хүсэлтийн дагуу хийсэн гэдгийг тодотгож байв.

 

Холбоотой мэдээ