СЭЛЭНГЭ: Чадавхжуулах ажлын үр дүн хэрхэн бодитоор хэрэгжиж буйд дүгнэлт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн
газрын даргын баталсан удирдамжийн дагуу "Эрүүл мэндийн салбарын ажлын эмх
цэгцийг сайжруулах 5С хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь" сургалт аймгийн ЭМГ-ын байранд энэ сарын 23-нд боллоо.
“5С
буюу ажлын байрны эмх цэгц” сургалтад тус аймгийн 17 сум, зургаан тосгоны Эрүүл
мэндийн төв, Хилийн цэргийн 0101, 0243 дугаар анги болон "Асгатын
дов", "Энэрэлт-Үйлс" хувийн эмнэлгийн ахлах сувилагч нар оролцжээ.
Сургалтаар
анхан шатны эрүүл мэндийн байгууллагын өдөр тутам мөрдөх зарчим ажлын байрны эмх
цэгц, сахилга бат, чанар стандартыг хэрхэн яаж үйл ажиллагаандаа мөрдөж
хэвшүүлэх талаар оролцогчид мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Мөн
сургалтын хүрээнд дохионы хэлний "Шидэт гар" хичээлийг оролцогчдод заажээ.
Сэлэнгэ
аймгийн эрүүл мэндийн салбараас энэ онд сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ чадавхжуулах
зорилгоор лавлагаа шатлалын эмнэлэг буюу Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй
сувилагч солилцон ажилласан байна.
Энэхүү
ажлын гол зорилго нь ажлын байрны сайн туршлагаас суралцаж, үйл ажиллагаандаа
нэвтрүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 53 сувилагч, эмнэлгийн
тусгай мэргэжилтэн хамрагдаж мэдлэг, мэргэжлээ дээшлүүлжээ.
Дээрх
солилцооны ажлын үр дүн орон нутагт хэрхэн бодитоор хэрэгжиж буйд дүгнэлт хийх
үүднээс 5С буюу сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ажлын байрны эмх цэгц,
ажлын байрны стандарт шаардлагын хэрэгжилтийн талаар санал солилцох сургалтыг ийнхүү
аймгийн ЭМГ-ын дэргэдэх Сувилахуйн зөвлөх баг, Сувилахуйн албаны гишүүдтэй
хамтран зохион байгуулсан байна.