ДОРНОД: Матад суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-10-24 09:36:15

Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. 2023 оны аравдугаар сарын 23-ны 22.17 цагт Дорнод аймгийн Матад сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Тодруулбал, Матад сумын төвөөс 138 км зайд газар хөдлөлт бүртгэгдсэн байна.


Матад сумын удирдлагаас энэ талаар тодруулахад, энэхүү газар орчимд Мэнэнгийн отряд байрладаг. Тэр орчмын дөрвөн малчин айл, Мэнэнгийн отрядтай холбогдож лавлахад газрын чичирхийлэл мэдрэгдээгүй гэсэн байна.

 

Сүүлийн жилүүдэд Матад сумын нутагт газрын чичирхийлэл мэдрэгдэх болсон. Тухайлбал, 2020 онд 3.8, 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байжээ. Ихэнх нь хүнгүй зэлүүд газар болж байсан бол 2020 оны хавар болсон 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Газрын тосны 19 дүгээр талбайн орчимд мэдрэгдэж, монгол гэрийн унь, хана хөдөлсөн байдаг. 


Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлтийг хэлдэг. Харин балл гэдэг нь газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэх хэмжээг тодорхойлдог үзүүлэлт юм.

Холбоотой мэдээ