Амь сорил, био аюулгүйн лабораторийг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-20 16:51:29

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн Банк, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэх” төслийн хүрээнд мал амьтны туршилт, шинжилгээний “Амь сорил, био аюулгүйн туршилтын лаборатори”-ийг улсын комисс хүлээн авч ашиглалтад орууллаа.


Туршилт шинжилгээний тус лаботаори Био-аюулгүйн хоёр дугаар зэрэглэл хангасан онцгой объект бөгөөд мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэлийн аюулгүй байдал, хорон, идэвхт чанарын туршилт, малын гоц халдварт өвчний сорилт туршилтыг мал, амьтанд хийж гүйцэтгэнэ.



Мөн Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн Гоц халдварт, халдварт өвчний хэвшил омгийг сэргээх, таньцлах, зарим гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцины идэвхт чанарын сорилт гүйцэтгэх зориулалттайг ХХААХҮЯ мэдээллээ. 



Холбоотой мэдээ